Monday, October 13, 2014

Арган тосны гайхамшиг

Сүүлийн үед Shea Terra брэндийн Арган тосыг өөртөө авч хэрэглэж үзлээ. Хамгийн гол нь сайндаа ч биш, интернэтээр хэсч явж байтал Анжелина Жолие арган тосыг хөгшрөлтөөс сэргийлэхийн тулд хэрэглэдэг гэж уншсан учраас өөртөө авсан юм. Интернэтээр захиалж аваад хэрэглэх гэтэл ээж бас цуг хэрэглэе гээд 2-уулаа хамт орой болгон түрхэж эхлэлээ. Хэрэглээд 7 хоног болсны дараа ээжийн арьсанд илт мэдэгдэхүйц өөрчлөлтүүд эхнээсээ гарч эхлэлээ. Нүүр нь эхнээсээ үрчлээ нь багасч толийгоод л эхлэлээ шүү. Миний арьс ч гэсэн пудр түрхэ шаардлагагүй болсон. Монголын өвөлд ч эртнээс бэлдэж эхэлж байна шүү. 
Хэрэгтэй байх гэж бодоод Арган тосны мэдээллийг давхар орууллаа. Ганцхан жижигхэн шилтэй бүтээгдэхүүнд хичнээн төрлийн ид шид багтаж байна гэдэг нь өөрөө гайхамшиг юм :D

Арган модны самрын тос буюу Argan oil-ийн арьс болон үсэнд үзүүлэх давуу талууд 

Арган тос нь ихэвчлэн алтан тос гэж нэрлэгддэг бөгөөд Мороккод ургадаг Арган модноос гаргаж авдаг тос юм. Витамин Е болон бусад маш чухал амин дэмүүдийг өөртөө агуулдаг. Ялангуяа үс болон арьсанд маш тустай бүтээгдэхүүн бөгөөд маш олон алдартнуудын гоо сайхны сонголт болсоор удаж байна. Арган тосыг хэрэглэсэн бүх хүмүүс өөрийн бие дээрээ үр дүнг нь мэдэрдэг байна. Дараахь ач холбогдлуудтай. 
1. Арьс чийгшүүлэх Арьсыг чийгшүүлж зөөлрүүлэх үйлчилгээтэй. Арьсны өнгө үзэмжийг эрчимтэй дээшлүүлнэ. Амархан шингэдэг учир түрхэсний дараа наалдамхай мэдрэмж төрүүлэхгүй бөгөөд арьсанд харшил өгч загатнуулдаггүй. Маш бага, хэдхэн дусал арган тос нь таны арьсыг өдрийн турш чийглэг байлгахад тусална. 

2. Үсний ангижруулагч Үсийг маш зөөлхөн, намирсан, гялалзсан өнгөтэй болгоно. Сэгсийсэн үс болон салаалсан үсийг эрчимтэй эмчилдэг. Мөн үсний тэжээлийн маск байдлаар ашиглаж болдог. Үсээ угаасны дараа үсийг 90% хатсаны дараа тосоо түрхээд халуун бигнүүрээр 30 минут бигнүүр тавиад үсээ усаар зайлна. 

3. Хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн арьсыг чийгшүүлэхээс гадна арьсанд залуу насны гялбааг нэмдэг бөгөөд үрчлээний харагдах байдлыг бууруулдаг. Антиоксидантууд нь хөгшрөлтийн эсрэг маш сайн бүтээгдэхүүний нэг болгодог. Унтахаасаа өмнө хэдэн дусал арган тосыг нүүр болон хүзүүндээ чийгшүүлэгч болон хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүний оронд түрхэн унтана.

4. Батга эмчлэх ихэнхи тос болон чийгшүүлэгчүүд нь арьсны асуудлуудыг ялангуяа батгыг улам сэдрээж өгдөг бол арган тос нь арьсыг эмчилж, эдгэх хугацааг нь түргэсгэдэг. Арган тос нь бусад шиг тослог биш учир арьсны байгалийн гаралтай тосыг нь хэвээр нь хадгалж өгдөг. 

5. Арьсыг хамгаалах болон эдгээх хуурайшсан, наранд түлэгдсэн, харшил гарсан гэх мэт төрөл бүрийн арьсны эмгэгийг эмчлэхэд тусалдаг. Мөн арьсыг хуурайшихаас хамгаалах үйлчилгээтэй. 

6. Жирэмснээс үүссэн арьсны асуудлууд Жирэмснээс үүдэх арьсны язралтаас сэргийлэх үйлчилгээтэй. Арьсны уян хатан чанарыг дээшлүүлдэг. 

7. Хөл, гар болон хумсны арчилгаа Гар, хөлийг хуурайшиж хагарахаас сэргийлэх бөгөөд хумсыг илүү эрүүл төрхтэй болгодог. 

8. Уруул чийгшүүлэгч Ялангуяа өвлийн цагт үүсдэг уруулны асуудлуудад маш үр нөлөөтэй.

No comments:

Post a Comment