Thursday, March 26, 2015

Хүүхдийн хөгжмийн боловсролыг эхийн хэвлийд байх үеэс нь

Жирэмсэн байхдаа оюутан байлаа. Сургууль руу явахдаа нэг талдаа 45 минут зарцуулдаг болохоор явах замдаа хийх юмаа олж ядна. Тэгээд л хүүхдэд симфони сонсуулах нь оюун санаанд нь эерэгээр нөлөөлдөг болохыг уншиж байсныгаа санаад байнга замдаа симфони mp-ээрээ сонсдог боллоо. Уг нь би чинь байнга л BillBoard-ийн хит дуунууд сонсдог хүн шүү дээ.
45 минут симфони сонсоно гэдэг бол бас л их тэвчээр шаардах ажил байна лээ шүү. Заримдаа гэнэт уйдаад л шууд нөгөө дуунуудаа сонсчихноо. Санаа дагаад ч юм уу, симфони сонсохоор хүүхэд маань арай тайвшраад хөдөлгөөн нь ч гэсэн гайгүй болох шиг, хит дуунууд сонсохоор гэдсэн дотроо хурдан хурдан хөдлөөд ч байгаа юм шиг санагддаг болчихсон байсан шүү.

Үр дүнг нь одоо л амсаж эхэлж байх шиг байна. Хүү маань одоо 2 нас 6 сартай. Хэл ярианы ур чадвар сайтай, үеийнхнээсээ илүү ой тогтоолт сайтай юм шиг санагддаг. Одоо Болжмор, Унага, Тугалаа битгий зодоорой, Муурын зулзага, Улаанбаатар нийслэл гэх мэт шүлэгүүдийг цээжээрээ мэддэг. 1 нас 6 сартай байхдаа өөрийгөө ойлгуулах хэмжээнд ярьдаг болчихсон байсан шүү. Одоо надтай хамт орой болгон бүжиглэх дуртай. Бид 2 Bruno Mars-ийн Uptown Funk, Meghan Trainor-ийн All about that bass гэх зэрэг дуунуудад бүжиглэж өгнө шүү дээ. Англи хэл мэдэхгүй ч гэсэн бас үгнүүдийг нь дуурайгаад бас дуулж өгнө шүү дээ.

Өөрийнхөө хүүхдийг баахан магтчихав уу яав. Хэ хэ. Мэдээж ээж бүрт л хүүхэд нь бусдаас илүү юм шиг санагддаг байх л даа. Гэхдээ залуу ээж бид нарт чинь мэдэхгүй зүйл байнга л гарч ирдэг шүү дээ. Тиймээс жирэмсэн байх үедээ хөгжим сайн сонсож байх нь таныг ирээдүйд оруулж буй маш том хөрөнгө оруулалт ч байж болох юм.

Монгол байгалийн гаралтай органик ванны бүтээгдэхүүн - LHAMOUR

Дөнгөж сая интернэтээс хараад шууд сонирхож үзлээ. Блогыг нь уншихад маш их сонирхолтой юм. Үнийн хувьд ч гэсэн дундаж юм байна. 3 ширхэг ванны бөмбөлөг нь 22500 төгрөг юм байна. 3 удаа ваннад орохдоо хийх юм байна. Туршиж үзнээ. Скай их дэлгүүрт худалдаалагдаж эхэлсэн гэнэ. Энэ амралтын өдрүүдээр нэг орж үзнээ.

http://lhamour.mn гээд вебсайт нь байна лээ. Програмист болохоор ч тэр үү шууд л бүтээгдэхүүн гэхгүйгээр хамгийн түрүүнд веб сайтны дизайныг нь харав. Дажгүй шүү. Цэвэрхэн, цэгцтэй дизайнтай юм байна. Жоохон хадуурав.

Хамгийн гол таалагдсан зүйл нь гэвэл өдөр болгон шинээр бараагаа үйлдвэрлэдэг. Яг талх шиг. Тэгээд цэвэр байгалийн гаралтай, монголд үйлдвэрлэсэн, ямар ч химийн бодис ороогүй гээд миний дуртай бүх зүйлийг багтаасан байгаа тул АНХААРАЛ БҮРЭН ТАТАЖ чадлаа. Өөртөө туршиж үзээд блогтоо оруулнаа.

Энэ 2 бүтээгдэхүүн ихэд таалагдав. Эхнийх нь ванны бөмбөлөгүүд, харин удаах нь хүүхдийн саван байна. Өөртөө авч байгаа юм чинь яагаад хүүдээ авч болохгүй гэж бодогдов.

3/26 Шампуниар угаалгүй 1 сар болсон байна.

Сайн уу охид, бүсгүйчүүдээ,

Шампуниар угаалгүй бараг 1 сар гаруй өнгөрчихжээ. Одоогийн байдлаар би 7 хоногт 1.5 удаа үсээ угааж байна. 1.5 гэдгийн учир нь үсээ угаалгүй 4 хонож байж нэг угааж байгаа. Мэдээж чухал арга хэмжээтэй үед өмнөх өдөр нь үсээ бас угааж байгаа л даа.

Бус урин дулаан цаг ирээд нимгэн, хөнгөн хувцасандаа орж байгаа учраас дасгалаа эрчимжүүлэн хийж байгаа. Өдөрт 1 цаг гаруй дасгал хийсний дараа мэдээж аймаар их хөлс гарч байгаа учраас өдөр болгон усанд орно. Усанд орохдоо толгойныхоо хөлсийг зүгээр л усаар зайлаад л өнгөрч байгаа.

Шампуниар угаахгүй байх явцад үсээ угаасны дараа нь үс шууд тослогтоод байдаг байсан бол одоо бол яг л шампуниар угаасны дараа ямар байдаг яг л түүн шиг хэвийн болсон байна. Мөн 3 хоног угаахгүй явсны дараанаас үс тослогтож эхэлдэг болсон байна. Тиймээс 4 дэх хоног дээрээ угааж байгаа.

Ойрд жоохон залхуу байгаад байсан тул 1 сарын туршид ганцхан удаа л үсний маск тавьсан. Үсний маск тавихдаа бүрсэн тараг үсэндээ түрхээд 30 минут байлгаад бүлээн усаар угаасан. Нөгөө коконутын тосоо одоохондоо авч амжаагүй л байна.


Өө нээрээ, үсээ угаах аргандаа жоохон өөрчлөлт оруулсан. Шүд зайлахдаа ашигладаг аягандаа бүлээн ус хийгээд тэгээд өөрийн хүссэн хэмжээгээр хүнсний сода хийж найруулаад хуурай үсэн дээрээ бага багаар гоожуулаад, тэгээд үс бүрэн нороод ирмэгц нь хуйхандаа маш сайн массаж хийх маягаар хурууныхаа өндгөөр үрнэ. Тэгээд үснийхээ уг хүртэл нь хувцас гараараа угааж байгаа юм шигээр сайн үрж угаана даа. Үсээ угаахдаа доор нь түмпэн тавьж байгаад угаавал чиний толгойноос хэр их бохирдол гарч байгаа нь аяндаа мэдэгдэнэ дээ. :-) За тэгээд угаалт дууссан бол шууд хүйтэн усаар үсээ зайлж байгаа.




Thursday, March 5, 2015

Үсээ шампуниар угаахгүй байх үед тавих тэжээлийн маскууд

Мэдээж бид өөрсдийн гэсэн асуудалтай болоод л энэ аргыг туршиж үзэж байгаа шүү дээ. Тиймээс үсэндээ тэжээлийн маскыг 7 хоногт 1 удаа тавьж байх нь зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг гэнэ дээ.

  1. Коконут жимсний цэвэр тос - Үсээ угаагаад хатсаных нь дараа цэвэр коконутын тосыг үсэндээ түрхээд зүгээр нь унтчих. Өглөө нь босож ирээд бүлээн буцалсан усаар зайлаад арилгачих. Эсвэл завгүй байдаг бол зүгээр үснийхээ үзүүрт коконутын тосыг түрхээд л тэгээд болоо. Ер нь цэвэр коконутын тосыг бол өглөө болгон нэг цайны халбагыг идчихэд үс болон хумсанд маш сайн гэсэн шүү.

  2. Тараг түрхэх - Үсэндээ тараг түрхээд тодорхой хугацаанд байлгасны дараа нь угаах
  3. Арган тос түрхэх - Арган тосыг үсэндээ түрхээд халуун алчуураад бигнээд 30 минут болгоод үсээ угаах юм. Энэ бол шилдэг шалгарсан арга шүү. Анжелина Жолие хүртэл өөрийн дуртай үс арчилгааны бүтээгдэхүүнээр нэрлэсэн байсан шүү дээ цаана чинь

Шампуний бидний үсэнд үзүүлдэг хор нөлөө

Бидний өдөр тутмын ариун цэврийн хэрэглээнд шампуни зайлшгүй ордог билээ. Гэвч бид хэдий хэмжээний химийн бодисыг өөрсдийн толгойндоо түрхэж байгаагаа тэр бүр анзаардаггүй шүү дээ. Хэрэв та шампунийхаа хойд талын орцыг хараад үзвэл таны мэдэхгүй зүйлс зөндөө гарч ирнэ. Шампуни нь бидний үсний хирийг арилгахаас гадна хуйханд байсан тослогыг тэр чигээр нь угаагаад авчихдаг юм байна.

Сүүлийн 2,3 жилээс эхлэн миний нөгөө намирсан сайхан зөөлөн үс маань хуурайшсан, амархан хагтдаг, соронзлогддог гээд ер нь есөн шид нь бүрэлдэж эхэллээ.

Тэгээд л интернэтээс уншиж байгаад хүмүүс үсээ шампуни хэрэглэхгүйгээр маш гоё болгож байгаа мэдээллийг уншаад туршиж үзэхээр шийдлээ.

http://www.howtohairgirl.com/category/no-poo-journey/


Энэ хүний туршилтын дагуу бол үсэн гарсан өөрчлөлтүүд
  1. Үс хуурайшиж соронзлогдохоо больсон
  2. Үс эрүүлжсэн
  3. Үсний хэв маш удаан барьдаг болсон
  4. Үс маш эрчимтэй ургаж эхэлсэн
гэх мэтээр маш олон өөрчлөлтүүд гарсан байгаан. Жишээ болгон өмнөх болон дараахь зурагнуудыг оруулав. Туршиж үзсэн хүмүүсийн зарим зургуудыг оруулав.

 Хүмүүс ер нь эхлээд содатай усаар угаагаад дараа нь бүр зүгээр л цэвэршүүлсэн усаар угаадаг ямар ч ондоо юм хэрэглэдэггүй горим руу шилждэг л юм байна лээ. Гэхдээ хүн хүнд энэ арга тохирох, тохирохгүй гээд янз янз байх магадлалтай тул өөр дээрээ туршиж үзэхээс өмнө сайн бодолцож үзэх хэрэгтэй байх.

Make up by Mongolian girls FB-ийн групп дээр ийм арга хэрэглэж үзэх гэж байгаа гэсэн пост бичив. Ихэнхи хүмүүс ер нь сөрөг хандлагатай байна шүү. Хүмүүсийн санаа зовж байгаа асуудлуудаас дурьдвал
  1. Манайх шиг агаарын бохирдолтой, шороо тоостой мөн хуурай агаартай оронд гадны цэвэрхэн, чийгтэй орчны арга тохирох эсэх
  2. Хүнсний содагаар угаагаад байхаар хуйх улам хуурайшиж, хагтах эсэх
гэх мэт санаа зовнисон  үзэл бодлууд дийлэнхийг эзлэж байв. Гэхдээ л би өөрийн бодол өөртөө зөв гэдгээр туршиж үзэхээр шийдлээ.

Үсээ угаах нь 2 хэсгээс бүрдэнэ. 1рт үсний бохирдлыг арилгах, 2рт нь үсээ ангижруулах болон гялалзуулах

Үс угаах шингэн бэлдэх

Буцалсан эсвэл цэвэршүүлсэн ус
Хүнсний сода

1 халуун, бүлээндүү аяга усанд нэг цайны халбага сод орох байдлаар бэлдэнэ. Хуйхнаасаа авхуулаад үсэндээ бага багаар хийгээд хурууныхаа өндөгнүүдээр маш сайн массаж хийн угаана. Илүү их массаж хийх тусмаа илүү сайн. Зөвхөн хуйхаа угаах биш мөн үснийхээ үзүүр, уг хэсгүүдийг хүртэл сайн угаах хэрэгтэй. Би ванндаа цагаан түмпэн тавьж байгаад үсээ ингэж угаасан. Хир нь бол үнэхээр сальж байналээ.

Үс зайлах шингэн бэлдэх

Мөн өмнөхтэй адилаар гэхдээ цэл хүйтэн усанд 1 аяга усанд 1 халбаг алимны цуу орохоор бэлдэнэ. Алимны цуу ч жоохон хурц үнэртэй шүү. Гэхдээ угааснаас хойш 2,3 цаг болоод л үнэр нь арилчихна. Санаа зоволтгүй ээ. Хамгийн гол нь зайлахдаа үснээсээ саяны угаахад ашигласан хүнсний содаа сайн арилгах хэрэгтэй. Хэрэв үс зайлах шингэн чинь дуусчихсан бол зүгээр л хүйтэн буцалсан усаар л сайн зайлчих. Тэгээд л болоо шүү дээ. Үс зайлах үе угаасаа үс чинь зөөлрөөд, цэвэрхэн болоод байгаа нь хуруунд чинь аяндаа мэдрэгдэнэ дээ.


Ингээд л угаахаар шууд үс маань эрүүл болчих юм биш шүү. Хамгийн гол нь цаг хугацаа шаардагдана гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Хамгийн хэцүү үе нь шилжилтийн үе. Учир нь бид энгийн шампуниар угаахаар хуйханд байдаг бүх тослогыг угаагаад арилгачихдаг юм байна. Тэгээд үсээ угаахгүй 2 хоноход л үс аймаар тослогтчихдог шүү дээ. Харин шилжилтийн үед хуйх гэнэтийн өөрчлөлтөнд дасан зохицохын тулд улам ихээр  тослогоо ялгаруулж эхэлдэг учраас шампуниар угаагаад сурчихсан бидэнд үс тослогтоод, хиртэй юм шиг мэдрэмж төрөөд маш хэцүү байдаг юм байна.
Гэхдээ ямар ч байсан тэр тослогтой мэдрэмжтэй өдрүүдээрээ би үсээ дээшээ шуух, сүлжих гэх мэт байдлаар өнгөрүүлж байна даа.

Энэ аргыг хэрэглэж эхлэх үедээ үсээ аль болох угаахгүй байхыг эрмэлзэх хэрэгтэй. Би 7 хоногт 2 удаа л угааж байгаа. Дундуур нь мэдээж биеэ бол угаана л даа. Тэр үедээ үсээ дээшээ шууж байгаад л биеэ угаачихна. Надад тулгарсан нэг асуудал нь би илүүдэл жинтэйгээ тэмцэж байгаа тул өдөр болгон л йог хийдэг. Хийсний дараа хөлс их гараад үс аймаар болчихно. Тэр үед нь би зүгээр л буцалсан хүйтэн усаар үснээсээ хөлсөө салгадаг.

3 дахь өдөртөө явж байхад миний үс ямар байсан талаар зургаа орууллаа. Яг анх угаачихаад 3 хонож байх үеийн зураг






Тэгээд өчигдөр дахин нэг угаалаа. Ер нь угаахгүй бол өнөөдөр чинь Мартын 8-г манай ажлынхан тэмдэглэх гэж байгаа тул ямар аймшгийн тослогтой үстэй яваад очилтой нь биш гэж бодоод.







7 хоногын дотор хүрсэн үр дүндээ одоохондоо сэтгэл хангалуун л байна.

Нээрээ 7 хоногтоо нэг удаад тэжээлийн маск тавьж байх хэрэгтэй гэсэн байсан. Мөн л байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг ашиглаад.

Маск тавих линкийг нь тусад нь орууламз

Monday, October 13, 2014

Арган тосны гайхамшиг

Сүүлийн үед Shea Terra брэндийн Арган тосыг өөртөө авч хэрэглэж үзлээ. Хамгийн гол нь сайндаа ч биш, интернэтээр хэсч явж байтал Анжелина Жолие арган тосыг хөгшрөлтөөс сэргийлэхийн тулд хэрэглэдэг гэж уншсан учраас өөртөө авсан юм. Интернэтээр захиалж аваад хэрэглэх гэтэл ээж бас цуг хэрэглэе гээд 2-уулаа хамт орой болгон түрхэж эхлэлээ. Хэрэглээд 7 хоног болсны дараа ээжийн арьсанд илт мэдэгдэхүйц өөрчлөлтүүд эхнээсээ гарч эхлэлээ. Нүүр нь эхнээсээ үрчлээ нь багасч толийгоод л эхлэлээ шүү. Миний арьс ч гэсэн пудр түрхэ шаардлагагүй болсон. Монголын өвөлд ч эртнээс бэлдэж эхэлж байна шүү. 
Хэрэгтэй байх гэж бодоод Арган тосны мэдээллийг давхар орууллаа. Ганцхан жижигхэн шилтэй бүтээгдэхүүнд хичнээн төрлийн ид шид багтаж байна гэдэг нь өөрөө гайхамшиг юм :D

Арган модны самрын тос буюу Argan oil-ийн арьс болон үсэнд үзүүлэх давуу талууд 

Арган тос нь ихэвчлэн алтан тос гэж нэрлэгддэг бөгөөд Мороккод ургадаг Арган модноос гаргаж авдаг тос юм. Витамин Е болон бусад маш чухал амин дэмүүдийг өөртөө агуулдаг. Ялангуяа үс болон арьсанд маш тустай бүтээгдэхүүн бөгөөд маш олон алдартнуудын гоо сайхны сонголт болсоор удаж байна. Арган тосыг хэрэглэсэн бүх хүмүүс өөрийн бие дээрээ үр дүнг нь мэдэрдэг байна. Дараахь ач холбогдлуудтай. 
1. Арьс чийгшүүлэх Арьсыг чийгшүүлж зөөлрүүлэх үйлчилгээтэй. Арьсны өнгө үзэмжийг эрчимтэй дээшлүүлнэ. Амархан шингэдэг учир түрхэсний дараа наалдамхай мэдрэмж төрүүлэхгүй бөгөөд арьсанд харшил өгч загатнуулдаггүй. Маш бага, хэдхэн дусал арган тос нь таны арьсыг өдрийн турш чийглэг байлгахад тусална. 

2. Үсний ангижруулагч Үсийг маш зөөлхөн, намирсан, гялалзсан өнгөтэй болгоно. Сэгсийсэн үс болон салаалсан үсийг эрчимтэй эмчилдэг. Мөн үсний тэжээлийн маск байдлаар ашиглаж болдог. Үсээ угаасны дараа үсийг 90% хатсаны дараа тосоо түрхээд халуун бигнүүрээр 30 минут бигнүүр тавиад үсээ усаар зайлна. 

3. Хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн арьсыг чийгшүүлэхээс гадна арьсанд залуу насны гялбааг нэмдэг бөгөөд үрчлээний харагдах байдлыг бууруулдаг. Антиоксидантууд нь хөгшрөлтийн эсрэг маш сайн бүтээгдэхүүний нэг болгодог. Унтахаасаа өмнө хэдэн дусал арган тосыг нүүр болон хүзүүндээ чийгшүүлэгч болон хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүний оронд түрхэн унтана.

4. Батга эмчлэх ихэнхи тос болон чийгшүүлэгчүүд нь арьсны асуудлуудыг ялангуяа батгыг улам сэдрээж өгдөг бол арган тос нь арьсыг эмчилж, эдгэх хугацааг нь түргэсгэдэг. Арган тос нь бусад шиг тослог биш учир арьсны байгалийн гаралтай тосыг нь хэвээр нь хадгалж өгдөг. 

5. Арьсыг хамгаалах болон эдгээх хуурайшсан, наранд түлэгдсэн, харшил гарсан гэх мэт төрөл бүрийн арьсны эмгэгийг эмчлэхэд тусалдаг. Мөн арьсыг хуурайшихаас хамгаалах үйлчилгээтэй. 

6. Жирэмснээс үүссэн арьсны асуудлууд Жирэмснээс үүдэх арьсны язралтаас сэргийлэх үйлчилгээтэй. Арьсны уян хатан чанарыг дээшлүүлдэг. 

7. Хөл, гар болон хумсны арчилгаа Гар, хөлийг хуурайшиж хагарахаас сэргийлэх бөгөөд хумсыг илүү эрүүл төрхтэй болгодог. 

8. Уруул чийгшүүлэгч Ялангуяа өвлийн цагт үүсдэг уруулны асуудлуудад маш үр нөлөөтэй.