Сайн уу охид, бүсгүйчүүдээ,
Шампуниар угаалгүй бараг 1 сар гаруй өнгөрчихжээ. Одоогийн байдлаар би 7 хоногт 1.5 удаа үсээ угааж байна. 1.5 гэдгийн учир нь үсээ угаалгүй 4 хонож байж нэг угааж байгаа. Мэдээж чухал арга хэмжээтэй үед өмнөх өдөр нь үсээ бас угааж байгаа л даа.
Бус урин дулаан цаг ирээд нимгэн, хөнгөн хувцасандаа орж байгаа учраас дасгалаа эрчимжүүлэн хийж байгаа. Өдөрт 1 цаг гаруй дасгал хийсний дараа мэдээж аймаар их хөлс гарч байгаа учраас өдөр болгон усанд орно. Усанд орохдоо толгойныхоо хөлсийг зүгээр л усаар зайлаад л өнгөрч байгаа.
Шампуниар угаахгүй байх явцад үсээ угаасны дараа нь үс шууд тослогтоод байдаг байсан бол одоо бол яг л шампуниар угаасны дараа ямар байдаг яг л түүн шиг хэвийн болсон байна. Мөн 3 хоног угаахгүй явсны дараанаас үс тослогтож эхэлдэг болсон байна. Тиймээс 4 дэх хоног дээрээ угааж байгаа.
Ойрд жоохон залхуу байгаад байсан тул 1 сарын туршид ганцхан удаа л үсний маск тавьсан. Үсний маск тавихдаа бүрсэн тараг үсэндээ түрхээд 30 минут байлгаад бүлээн усаар угаасан. Нөгөө коконутын тосоо одоохондоо авч амжаагүй л байна.
Өө нээрээ, үсээ угаах аргандаа жоохон өөрчлөлт оруулсан. Шүд зайлахдаа ашигладаг аягандаа бүлээн ус хийгээд тэгээд өөрийн хүссэн хэмжээгээр хүнсний сода хийж найруулаад хуурай үсэн дээрээ бага багаар гоожуулаад, тэгээд үс бүрэн нороод ирмэгц нь хуйхандаа маш сайн массаж хийх маягаар хурууныхаа өндгөөр үрнэ. Тэгээд үснийхээ уг хүртэл нь хувцас гараараа угааж байгаа юм шигээр сайн үрж угаана даа. Үсээ угаахдаа доор нь түмпэн тавьж байгаад угаавал чиний толгойноос хэр их бохирдол гарч байгаа нь аяндаа мэдэгдэнэ дээ. :-) За тэгээд угаалт дууссан бол шууд хүйтэн усаар үсээ зайлж байгаа.
No comments:
Post a Comment