Thursday, March 26, 2015

Хүүхдийн хөгжмийн боловсролыг эхийн хэвлийд байх үеэс нь

Жирэмсэн байхдаа оюутан байлаа. Сургууль руу явахдаа нэг талдаа 45 минут зарцуулдаг болохоор явах замдаа хийх юмаа олж ядна. Тэгээд л хүүхдэд симфони сонсуулах нь оюун санаанд нь эерэгээр нөлөөлдөг болохыг уншиж байсныгаа санаад байнга замдаа симфони mp-ээрээ сонсдог боллоо. Уг нь би чинь байнга л BillBoard-ийн хит дуунууд сонсдог хүн шүү дээ.
45 минут симфони сонсоно гэдэг бол бас л их тэвчээр шаардах ажил байна лээ шүү. Заримдаа гэнэт уйдаад л шууд нөгөө дуунуудаа сонсчихноо. Санаа дагаад ч юм уу, симфони сонсохоор хүүхэд маань арай тайвшраад хөдөлгөөн нь ч гэсэн гайгүй болох шиг, хит дуунууд сонсохоор гэдсэн дотроо хурдан хурдан хөдлөөд ч байгаа юм шиг санагддаг болчихсон байсан шүү.

Үр дүнг нь одоо л амсаж эхэлж байх шиг байна. Хүү маань одоо 2 нас 6 сартай. Хэл ярианы ур чадвар сайтай, үеийнхнээсээ илүү ой тогтоолт сайтай юм шиг санагддаг. Одоо Болжмор, Унага, Тугалаа битгий зодоорой, Муурын зулзага, Улаанбаатар нийслэл гэх мэт шүлэгүүдийг цээжээрээ мэддэг. 1 нас 6 сартай байхдаа өөрийгөө ойлгуулах хэмжээнд ярьдаг болчихсон байсан шүү. Одоо надтай хамт орой болгон бүжиглэх дуртай. Бид 2 Bruno Mars-ийн Uptown Funk, Meghan Trainor-ийн All about that bass гэх зэрэг дуунуудад бүжиглэж өгнө шүү дээ. Англи хэл мэдэхгүй ч гэсэн бас үгнүүдийг нь дуурайгаад бас дуулж өгнө шүү дээ.

Өөрийнхөө хүүхдийг баахан магтчихав уу яав. Хэ хэ. Мэдээж ээж бүрт л хүүхэд нь бусдаас илүү юм шиг санагддаг байх л даа. Гэхдээ залуу ээж бид нарт чинь мэдэхгүй зүйл байнга л гарч ирдэг шүү дээ. Тиймээс жирэмсэн байх үедээ хөгжим сайн сонсож байх нь таныг ирээдүйд оруулж буй маш том хөрөнгө оруулалт ч байж болох юм.

No comments:

Post a Comment