Сүүлийн 2,3 жилээс эхлэн миний нөгөө намирсан сайхан зөөлөн үс маань хуурайшсан, амархан хагтдаг, соронзлогддог гээд ер нь есөн шид нь бүрэлдэж эхэллээ.
Тэгээд л интернэтээс уншиж байгаад хүмүүс үсээ шампуни хэрэглэхгүйгээр маш гоё болгож байгаа мэдээллийг уншаад туршиж үзэхээр шийдлээ.
http://www.howtohairgirl.com/category/no-poo-journey/
Энэ хүний туршилтын дагуу бол үсэн гарсан өөрчлөлтүүд
- Үс хуурайшиж соронзлогдохоо больсон
- Үс эрүүлжсэн
- Үсний хэв маш удаан барьдаг болсон
- Үс маш эрчимтэй ургаж эхэлсэн
Хүмүүс ер нь эхлээд содатай усаар угаагаад дараа нь бүр зүгээр л цэвэршүүлсэн усаар угаадаг ямар ч ондоо юм хэрэглэдэггүй горим руу шилждэг л юм байна лээ. Гэхдээ хүн хүнд энэ арга тохирох, тохирохгүй гээд янз янз байх магадлалтай тул өөр дээрээ туршиж үзэхээс өмнө сайн бодолцож үзэх хэрэгтэй байх.
Make up by Mongolian girls FB-ийн групп дээр ийм арга хэрэглэж үзэх гэж байгаа гэсэн пост бичив. Ихэнхи хүмүүс ер нь сөрөг хандлагатай байна шүү. Хүмүүсийн санаа зовж байгаа асуудлуудаас дурьдвал
- Манайх шиг агаарын бохирдолтой, шороо тоостой мөн хуурай агаартай оронд гадны цэвэрхэн, чийгтэй орчны арга тохирох эсэх
- Хүнсний содагаар угаагаад байхаар хуйх улам хуурайшиж, хагтах эсэх
Үсээ угаах нь 2 хэсгээс бүрдэнэ. 1рт үсний бохирдлыг арилгах, 2рт нь үсээ ангижруулах болон гялалзуулах
Үс угаах шингэн бэлдэх
Буцалсан эсвэл цэвэршүүлсэн ус
Хүнсний сода
1 халуун, бүлээндүү аяга усанд нэг цайны халбага сод орох байдлаар бэлдэнэ. Хуйхнаасаа авхуулаад үсэндээ бага багаар хийгээд хурууныхаа өндөгнүүдээр маш сайн массаж хийн угаана. Илүү их массаж хийх тусмаа илүү сайн. Зөвхөн хуйхаа угаах биш мөн үснийхээ үзүүр, уг хэсгүүдийг хүртэл сайн угаах хэрэгтэй. Би ванндаа цагаан түмпэн тавьж байгаад үсээ ингэж угаасан. Хир нь бол үнэхээр сальж байналээ.
Үс зайлах шингэн бэлдэх
Мөн өмнөхтэй адилаар гэхдээ цэл хүйтэн усанд 1 аяга усанд 1 халбаг алимны цуу орохоор бэлдэнэ. Алимны цуу ч жоохон хурц үнэртэй шүү. Гэхдээ угааснаас хойш 2,3 цаг болоод л үнэр нь арилчихна. Санаа зоволтгүй ээ. Хамгийн гол нь зайлахдаа үснээсээ саяны угаахад ашигласан хүнсний содаа сайн арилгах хэрэгтэй. Хэрэв үс зайлах шингэн чинь дуусчихсан бол зүгээр л хүйтэн буцалсан усаар л сайн зайлчих. Тэгээд л болоо шүү дээ. Үс зайлах үе угаасаа үс чинь зөөлрөөд, цэвэрхэн болоод байгаа нь хуруунд чинь аяндаа мэдрэгдэнэ дээ.
Ингээд л угаахаар шууд үс маань эрүүл болчих юм биш шүү. Хамгийн гол нь цаг хугацаа шаардагдана гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Хамгийн хэцүү үе нь шилжилтийн үе. Учир нь бид энгийн шампуниар угаахаар хуйханд байдаг бүх тослогыг угаагаад арилгачихдаг юм байна. Тэгээд үсээ угаахгүй 2 хоноход л үс аймаар тослогтчихдог шүү дээ. Харин шилжилтийн үед хуйх гэнэтийн өөрчлөлтөнд дасан зохицохын тулд улам ихээр тослогоо ялгаруулж эхэлдэг учраас шампуниар угаагаад сурчихсан бидэнд үс тослогтоод, хиртэй юм шиг мэдрэмж төрөөд маш хэцүү байдаг юм байна.
Гэхдээ ямар ч байсан тэр тослогтой мэдрэмжтэй өдрүүдээрээ би үсээ дээшээ шуух, сүлжих гэх мэт байдлаар өнгөрүүлж байна даа.
Энэ аргыг хэрэглэж эхлэх үедээ үсээ аль болох угаахгүй байхыг эрмэлзэх хэрэгтэй. Би 7 хоногт 2 удаа л угааж байгаа. Дундуур нь мэдээж биеэ бол угаана л даа. Тэр үедээ үсээ дээшээ шууж байгаад л биеэ угаачихна. Надад тулгарсан нэг асуудал нь би илүүдэл жинтэйгээ тэмцэж байгаа тул өдөр болгон л йог хийдэг. Хийсний дараа хөлс их гараад үс аймаар болчихно. Тэр үед нь би зүгээр л буцалсан хүйтэн усаар үснээсээ хөлсөө салгадаг.
3 дахь өдөртөө явж байхад миний үс ямар байсан талаар зургаа орууллаа. Яг анх угаачихаад 3 хонож байх үеийн зураг
Тэгээд өчигдөр дахин нэг угаалаа. Ер нь угаахгүй бол өнөөдөр чинь Мартын 8-г манай ажлынхан тэмдэглэх гэж байгаа тул ямар аймшгийн тослогтой үстэй яваад очилтой нь биш гэж бодоод.
7 хоногын дотор хүрсэн үр дүндээ одоохондоо сэтгэл хангалуун л байна.
Нээрээ 7 хоногтоо нэг удаад тэжээлийн маск тавьж байх хэрэгтэй гэсэн байсан. Мөн л байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг ашиглаад.
Маск тавих линкийг нь тусад нь орууламз







No comments:
Post a Comment